Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ” (ТРАМ) ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ” (ТРАМ) ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсын худалдааг дэмжих” (TРАМ) төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээг Гадаад харилцааны яам, Европын Холбооны ТРАМ төсөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг Түр Хамаарагч Марко Ферри болон төр, олон улсын, олон нийтийн байгууллага, ЖДҮ бизнес эрхлэгчид зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээний үеэр “Монгол Улсын худалдааг дэмжих” (TРАМ) төслийн захирал Патрик Краузе, төслийн багийн ахлагч Кармен Фратита, төслийн хувийн хэвшил хариуцсан ахлах зөвлөх Тоби Филпотт нар төслийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн салбарын чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд амжилттай гарахад нь дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Европын холбоо нь “Монгол Улсын худалдааг дэмжих” (TРАМ) төслийг Гадаад Харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2021 он хүртэл хэрэгжүүлэх болно.