Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ЭРХҮҮГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТЭВ

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ ЭРХҮҮГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ЦОЛ ХҮРТЭВ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Эрхүүгийн шинжлэх ухаан техникийн үндэсний их сургуулийн хүндэт профессор цол хүртэв.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хүндэт профессор цол гардуулах ёслолын ажиллагаанд Эрхүүгийн шинжлэх ухаан, техникийн үндэсний их сургуулийн удирдлага, багш, оюутнууд, тус сургуулийн монгол төгссөгчид болон Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа оролцов. Ёслолын арга хэмжээн дээр Эрхүүгийн шинжлэх ухаан, техникийн үндэсний их сургуулийн захирал М.В.Корняков, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа нар баяр хүргэж үг хэлэв.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар санаачилга гаргаж, энэхүү санаачилгыг их сургуулиудын удирдлагууд дэмжсэнээр ОХУ-ын Эрхүү хотын их, дээд сургуулиудад суралцаж төгссөн Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, шилдэг эрдэмтэд, алдар цуутай хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Байгалийн улсын их сургууль /хуучнаар Улс ардын аж ахуйн дээд сургууль/ дээр Юмжаагийн Цэдэнбалын, Эрхүүгийн улсын их сургуулийн Багшийн сургууль /хуучнаар Эрхүүгийн Багшийн дээд сургууль/ дээр Базарын Ширэндэвийн,  Эрхүүгийн шинжлэх ухаан, техникийн үндэсний их сургууль /хуучнаар Политехникийн дээд сургууль/ дээр Шагдарын Отгонбилэгийн, Эрхүүгийн улсын их сургууль дээр Ануударийн Дашдоржийн дурсгалын самбарыг холбогдох их сургуулиудын удирдлагатай хамтран тус тус байрлуулан алдрыг нь мөнхжүүлж байна.