Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕРӨНХИЙ КОНСУЛ Л.АМАРСАНАА КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ

ЕРӨНХИЙ КОНСУЛ Л.АМАРСАНАА КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа өөрийн Ерөнхий консулын газрын консулын тойрогт хамаарах Кемерово мужид зочилж, тус мужийн Амбан захирагчийн орлогч О.В.Турбаба-д 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр консулын патентаа гардуулав.

Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулсны дараа Амбан захирагчийн орлогчтой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцав. Уулзалтын үеэр бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Кемерово мужийн харилцааг цаашид илүү идэвхжүүлэх шаардлагатай байгаа талаар санал нэгтэй байгаагаа онцлон тэмдэглэв.

Кемерово хотын худалдааны төвд гал гарч, олон хүний амь нас үрэгдсэн явдалд Ерөнхий консул Л.Амарсанаа гүн эмгэнэл илэрхийлээд манай хоёр орон хүнд бэрх цаг үед бие биендээ харилцан тусалж ирсэн сайхан уламжлалын дагуу гал түймрийн үеэр түлэгдсэн, бэртсэн хүмүүсийн эмчилгээнд зориулан Панкипсинтай тосон түрхлэг буцалтгүй тусламжаар олгохоор Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн, ОХУ-д хүргэгдсэн болохыг мэдээлэв.

Ерөнхий консул Л.Амарсанаа Кузбассын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Кузбассын технологийн парк, Кемеровогийн Хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах агентлагийн удирдлагуудтай уулзаж, худалдаа, эдийн засгийн асуудлаар ярилцав.