Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ХАВРЫН БАЯР” СПОРТ ӨДӨРЛӨГ ПРАГА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХАВРЫН БАЯР” СПОРТ ӨДӨРЛӨГ ПРАГА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Чех Улсад оршин суугаа Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Ричмон” ТББ-тай хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хаврын баяр” спортын өдөрлөгийг 3 дугаар сарын 30-31, 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Прага хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Европын улс орнуудад оршин суугаа Монгол иргэдийн дунд зохиогдсон ууган тэмцээн болох 22 дах удаагийн “Хаврын баяр” спортын өдөрлөгт тус улсад оршин суугаа иргэд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис болон шатрын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд спортын өдөрлөгийн нэгдсэн дүн гарахад “ILT” баг тэргүүн байранд шалгарч ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав.

Спортын өдөрлөгийн үеэр зарим ахмад тамирчдад спортын цол, зэрэг гардуулсан бол ширээний теннисний тамирчдыг Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит шагналаар шагнасны зэрэгцээ тэмцээний дараах оройн арга хэмжээ реппер дуучин Gee-гийн тоглолтоор үргэлжиллээ.

Тэмцээнийг зохион байгуулахад Монгол Улсын Гадаад харилцааны яам болон тус ЭСЯ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласан бөгөөд тэмцээний үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.