Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД МАЛИГИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД МАЛИГИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 2-нд Бүгд Найрамдах Мали Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд, Генерал Тиефинг Конатег Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын санаачлагаар хэрэгжиж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнийг мэдээлж, тус хэлэлцээрт Мали Улсыг нэгдэн орохыг уриалан, энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Элчин сайд Т.Конате олон талт хэлэлцээрийг дэмжин, анхаарч ажиллах тухайгаа мэдэгдэж, цаашид хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, мөн бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нээлттэй байгаа тухай дурдав.