Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД БУРКИНА ФАСОГИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД БУРКИНА ФАСОГИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Буркина Фасо Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Антуан Сомдаг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны тухай ярилцав.

Дэд сайд Б.Батцэцэг Буркина Фасо Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлж, цаашид энэ Төвийн хүрээнд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд А.Сомда манай хоёр орон улс төр, олон талт харилцаанаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх салбар, чиглэлүүдээ нарийвчлан тодорхойлж, хамтдаа асуудлын шийдлийг олох нь бидний хамтын ажиллагааны суурь болох тухай  тэмдэглэв.