Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА СӨҮЛ ХОТНОО ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ ШАГНАВ

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА СӨҮЛ ХОТНОО ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ ШАГНАВ

Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпийн наадмын арга хэмжээнд оролцохоор 2018 оны 2 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Солонгос дахь Монгол сургуулийн багш А.Эрдэмтөгс, Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, Г.Халиун, Т.Цэлмэг нарыг “Арга зүйч багш” тэмдгээр, багш Д.Нанжидсүхийг БСШУСЯ-ны  “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнав.

 

1999 оноос үйл ажиллагаа эхэлсэн Солонгос дахь Монгол сургууль нь эдүгээ 14 багш, 310 сурагчтайгаар Ерөнхий боловсролын хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлж байгаа болно.