Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрНИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДЛАГА, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДЛАГА, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт семинарыг Гадаад харилцааны яам Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ГХЯ-д зохион байгуулав.

Сургалт семинарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нээж, Монгол Улсын гадаад харилцааны салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл хийв.

Түүнчлэн гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, байгууллага хоорондын шинжтэй гэрээ байгуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын алба болон дипломат ёслолын зэрэг асуудлаар ГХЯ-ны холбогдох газар, нэгжийн удирдлага мэдээлэл хийж, оролцогсдын сонирхсон асуултад хариулав.

Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болсон өнөөдрийн сургалтад нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын 90 гаруй ажилтан оролцлоо.