Огноо: 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГЫН ЗАСВАРЫН АЖИЛ
Тендер шалгаруулалтын дугаар: ГХЯ-НТ2018/01
Гадаад харилцааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос барилгын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил тус бүрийн борлуулалтын орлогын мөнгөн дүн нь 500 000 000 /Таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40%-иас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
- Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
- Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
- Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил
- Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
Тендерийн хамт 7,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар авч болно.
Гадаад харилцааны яам.
14210 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 7А байр.
Утас:262889, 80082400. Имэйл хаяг: dep08-2@mfa.gov.mn Веб хаяг: www.mfa.gov.mn