Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ФРАНЦЫН УЛС ТӨР СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬД ИЛТГЭЛ ТАВИЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ФРАНЦЫН УЛС ТӨР СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬД ИЛТГЭЛ ТАВИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Францын Улс төр судлалын сургуулийн захирал, Итали Улсын Ерөнхий сайд асан Энрико Леттогийн  урилгаар тус сургуульд Монгол Улсын Гадаад харилцаа, аюулгүй байдал сэдвээр илтгэл тавив. Илтгэлд тус улсын Европ, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Парламентын сенатын танхимын төлөөлөл, франц болон олон улсын оюутнууд, багш, профессорууд зэрэг 100 орчим хүн оролцож, асуулт хариултын форумыг Монгол судлаач эрдэмтэн Жак Легран удирдав.

Францын Улс төр судлалын сургууль буюу Сионс По нь 1872 оноос эхлэлтэй бөгөөд 100 гаруй орны 1300 орчим оюутнуудтай улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны чиглэлээр Францын тэргүүлэгч их сургууль юм.  Эммануэл Макрон, Франсуа Олланд, Никола Саркози, Жак Ширак, Франсуа Миттерон зэрэг БНФУ-ын үе үеийн Ерөнхийлөгч, улс төрийн лидерүүдээс гадна Кристиан Диор зэрэг нийгмийн бүтээн байгуулагч, бизнесмэнүүд тус сургуулийг дүүргэсэн байна.