Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“АНУ-ЫН Н2 ВИЗНИЙ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ” СЭДВЭЭР ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“АНУ-ЫН Н2 ВИЗНИЙ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ” СЭДВЭЭР ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ГХЯ-ны Консулын газар 2 дугаар сарын 26-ны өдөр “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулав. Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж, монгол иргэдийг Н2 виз хөтөлбөрт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, америкийн болон монголын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлох, хууль бус визийн зуучлалтай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцов.  

Форумд ХЗДХЯ, УПЕГ, ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албаны хүмүүс болон АНУ-д оюутан солилцоо, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг компанийн төлөөлөл оролцов. Форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргах болно.