Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАРГЕНТИН УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

АРГЕНТИН УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Аргентин улс хоорондын хэлэлцээр өнөөдрөөс буюу 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой боллоо.

БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд гадаадын 20 улсад визгүй зорчих боломжтой болж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд монгол иргэд визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлэх, монгол иргэдэд тавигддаг визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр гадаадын улс орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн энэ төрлийн хэлэлцээг үргэлжлүүлэх болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

2018.02.19