Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий Үндэсний хорооны хоёрдугаар хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 13ы өдөр ГХЯ-нд зохион байгуулав.Хуралдааныг Үндэсний хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан явуулав.

Хуралдааны үеэр Үндэсний хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2018 оны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Түүнчлэн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж, “Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ”-г эхлүүлэх талаар санал солилцов.