Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭВ

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ТАМИРЧИН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭВ

Болгар улсын Софи хотноо 2018 оны 2 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтдаг уран сайхны гимнастикийн “Олимпия-74” тэмцээнд амжилттай оролцсон Монголын уран сайхны гимнастикийн холбооны тамирчин хүүхдүүдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Эдгээр тамирчид маань оролцсон төрөл, дасгал бүртээ тэргүүлэгч байж медаль хүртсэн бөгөөд нийт 9 алт, 6 мөнгө, 4 хүрэл медалиар энгэрээ мялаасан бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Гимнастикийн баг тамирчид маань ялалтын буухиагаа үргэлжлүүлэхээр Эстони улсын Тарту хотноо 2018 оны 2 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохиогдох “Miss Balentine-2018” олон улсын тэмцээнд оролцох юм.
Ийнхүү Москва хотоор дамжин өнгөрсөн бяцхан тамирчдаа ЭСЯ-ны хамт олон тосч угтан үйлчилсэнд багш, эцэг эхийн төлөөл талархал илэрхийлэв.