Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХУАЛИЕН ХОТООС 16 ОЮУТНЫГ ТАЙПЭЙД ШИЛЖҮҮЛЭН БАЙРЛУУЛААД БАЙНА

ХУАЛИЕН ХОТООС 16 ОЮУТНЫГ ТАЙПЭЙД ШИЛЖҮҮЛЭН БАЙРЛУУЛААД БАЙНА

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын дугаарыг олон нийтэд зарлаж, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллав.

Хуалиен хотын Цу Чи их сургуулийн дөрвөн  оюутныг 2-р сарын 8-нд,  Дунхва их сургуулийн10 оюутныг 9-нд Тайпэйд нүүлгэн шилжүүлж байрлуулаад байна.  Мөн Цу Чи их сургуулийн хоёр оуютан сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, гарын үсэг зуран  7-ны өдөр Тайпэйд ирээд байна. Дунхва их сургуулийн гурван оюутан өөрсдийн хүсэлтээр их сургуулийн байрандаа үлдсэн бөгөөд тэдэнтэй байнгын холбоотой байж мэдээлэл авч байна. Дээрх оюутнуудын Тайпэйд байх хугацаанд гаргах зардлыг Гадаад харилцааны сайдын шийдвэрээр Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас гаргав.

Тайпэйд нүүлгэн шилжүүлсэн нийт оюутнуудтай ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр буюу 2-р сарын 9-нд видео уулзалт хийлээ. Оюутнуудын эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг хэвийн байна. Оюутнууд  тодорхойгүй хугацаагаар Тайпэйд байх юм.

КОНСУЛЫН ГАЗАР

2018 оны 2 дугаар сар 9