Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, КАНАДЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТ БОЛОВ

МОНГОЛ, КАНАДЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТ БОЛОВ

2018 онд тохиож буй Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болгон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ГХЯ дээр хүлээн авалт зохион байгуулав.

Монгол Улсын хувьд Канад нь Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш бөгөөд томоохон хөрөнгө оруулагч, манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж өдгөө өргөн хүрээнтэй түншлэлийн түвшинд хүрсэн зэргийг арга хэмжээний нээлтийн үгэндээ сайд Д.Цогтбаатар онцолсон болно.

45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 онд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Монгол, Канадын харилцааны түүхэн хөгжлийг харуулсан зургийн үзэсгэлэн гаргах, харилцаа, хамтын ажиллагааны тухай ТВ нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэх зэрэг улс төр, соёл, урлагийн арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.