mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох/ЮНЕСКО/-ЫН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2017 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

/ЮНЕСКО/-ЫН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2017 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс /МҮК/-ын 2017 оны тайлангийн хурал Гадаад харилцааны яаманд өнөөдөр болов. Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Д.Цогтбаатар манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэв. Монгол Улс ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүнээр элсэн орсны 55 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлж, хамтын ажиллагаагаа цаашид улам идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс ЮНЕСКО-тай хамтран ажиллах тухай шинэ Санамж бичгийг 2017 онд байгуулсан нь чухал ач холбогдолтой болов.

2017 онд Монгол Улсын Засгийн газар “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад, “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг Соёлын биет бус өвийн жагсаалтад шинээр бүртгүүлж, “Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилт – боловсрол 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”, “Ус зүйн хөтөлбөр”-ийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирэв. Боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, инновацийн салбарт хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх шаардлага байгааг МҮК-ын дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэн, тус комиссын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд гишүүнээр элсэн орсон. Монгол Улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн орсон бөгөөд манай орны байгалийн болон соёлын 5 өв, соёлын биет бус 14 өв ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтуудад бүртгэгдсэн. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс 1963 онд байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд, Үндэсний статистикийн хорооны дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, МҮОНРТ-ийн ерөнхий захирал, МонЦаМэ агентлагийн дарга, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч болон ГХЯ, БСШУЯ, БОАЖЯ, ХНХЯ-ны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй.