Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“МОНГОЛ УЛСЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА-ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

“МОНГОЛ УЛСЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА-ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын гадаад сурталчилгаа – Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт  БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, ДБЭТ, УДЭТ, СУИС зэрэг төрийн байгууллагаас гадна Монголын урлагийн зөвлөл, “Монголын урчуудын эвлэл”, “Орчин үеийн урлагийг дэмжих холбоо”, “Монголын кино урлагийн зөвлөл” зэрэг  төрийн бус байгууллага болон МCS групп, Оюу Толгой ХХК, Хаан банк, Петровис ХХК, Содмонгол ХХК зэрэг бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

Хэлэлцүүлэгийн үеэр монголын орчин үеийн урлагийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадвар болон орчин үеийн урлагаар дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах, монгол хүний үнэ цэнийг өсгөхөд төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар өргөн хүрээнд нээлттэй санал солилцлоо.

Мөн “Венецийн Биенналь”, “Документа” зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн олон улсын үзэсгэлэнд монголын уран бүтээлчид оролцсон талаарх мэдээллийг өгч, цаашид дээрх төрлийн үзэсгэлэнгүүдэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, чанаржуулах тухай асуудлаар нээлттэй хэлэлцэж, санал бодлоо солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгууд: