Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭДВЭЭР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭДВЭЭР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт, шалгалт, дотоод аудитын газар, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газартай хамтран хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудтай цахим хурал зохион байгуулав.

Хурлаар салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын бүтэц, үйл ажиллагааны зорилго, үр дүн, ач холбогдол зэрэг асуудлаар газрын захирал Б.Баярсайхан товч танилцуулга хийж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хяналт-шинжилгээ, үнэлгээний бодлого,Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын талаар ЗГХЭГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын референт С.Нямбаяр, Ш.Цэцэг-Өлзий нар мэдээлэл өгөв.

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтнүүд Шилэн дансны тухай хууль, шилэн дансны хөтлөлт, дотоод аудитын тухай ерөнхий ойлголтыг өгч ДТГ-уудаас ирүүлсэн асуултуудад дэлгэрэнгүй тайлбар өглөө.

Уг хурал нь ГХЯ-ны 2018 оны зорилт, төлөвлөгөөнд туссан ДТГ-уудын ажилтнуудад сургалт зохион байгуулах ажлын хүрээнд зохион байгуулсан энэ оны анхны хурал бөгөөд цаашид улирал тутам зохион байгуулж, хилийн чанадад суугаа ДТГ-уудыг тогтмол мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулахад үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан: Энэ удаагийн цахим хурал Засгийн газрын тавьж буй зорилтын хүрээнд дипломат ажилтнуудын үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тулгарч бус асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, цаашид суугаа орныхоо туршлагыг хуваалцах, эргэх холбоо үүсгэх суурийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ болсныг онцлов.