Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, ТУРКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ТУРКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНТУ-ын Гадаад хэргийн яам хоорондын ээлжит улс төрийн зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 19-нд Анкара хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтанд оролцсон монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, туркийн талыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Үмит Яалчын нар тэргүүлж оролцов. Мөн Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд, ГХЯ-ны ЕГ-ын захирал М.Цэнгэг, Туркийн талаас Төрийн нарийн бичгийн даргын тусгай зөвлөх Олгун Юүжекөк, ГХЯ-ны Хоёр талын улс өрийн харилцааны газрын хэлтсийн дарга Эмин Кираз болон албаны бусад хүмүүс оролцов. Энэхүү уулзалт нь Төрийн нарийн бичгинй дарга нарын түвшинд анх удаа болсоноороо онцлогтой байв.


Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, худалдаа, эдийн засгийн харилцаанд онцгой анхаарал хандуулах, тэр дундаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар ярилцав. Мөн талууд боловсрол, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэл, батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.
Мөн 2019 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх, Монгол, Туркийн Эдийн засаг, худалданы хамтарсан хорооны VIII хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах, 2018-2019 онд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний айлчлалуудын талаар харилцан ярилцав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Туркийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Элчин сайд Үмит Яардым, тус яамны Хоёр талын улс төрийн харилцааны газрын захирал Элчин сайд Вурал Алтай, ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Сүрэйяа Эр нартай тус тус уулзав