Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМАКЕДОНИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД Н.ДИМИТРОВ ЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МАКЕДОНИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД Н.ДИМИТРОВ ЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Македонийн Гадаад хэргийн сайд Никола Димитров Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Батсайханыг 2017 оны 12 дугаар сарын 14-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар санал солилцож, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай Олон талт хэлэлцээрт Македони Улс нэгдэн орох асуудлыг македонийн тал судлан үзэж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Хоёр талын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа Гадаад хэргийн сайд Н.Димитров илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв.