Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болсон Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд оролцох үеэрээ зарим улс, олон улсын байгууллагын удирдлагатай уулзалт хийв.

Тухайлбал, Аргентиний Гадаад хэргийн сайд Жорж Форий, Беларусийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Евдоченко Александрович, Киргизийн Эдийн засгийн дэд сайд Абакиров Куманбекович, Латвийн Гадаад хэрэг, худалдааны сайд Эдгарс Ринкэвикс, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн сайд Хирошигэ Сэко, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалез нартай уулзалт хийж хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.