Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо 2017 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж байна.
Тэрээр Сайд нарын уулзалтад хандаж манай улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн тухайлбал, Унгарын Гадаад хэргийн сайд, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд, Португалын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дани, Европын Холбооны төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, ЕХ-ны дээрх шийдвэрийг буруушааж, асуудлыг нягтлан үзэх, түүнийг өөрчлөх арга замын талаар ярилцав.
Сайд нарын уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ, Казахстан, Киргизийн Гадаад хэргийн сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
‘