Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ИНВЕСТ МОНГОЛИЯ ТОКИО-2017” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

“ИНВЕСТ МОНГОЛИЯ ТОКИО-2017” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

“Инвест Монголиа Токио-2017″ олон улсын чуулга уулзалт Японы Токио хотноо 11 дүгээр сарын 24-ний өдөр болж байна. 

               Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хэтийн төлөв, хөгжлийн бодлого зэрэг сэдвээр  найман  хэлэлцүүлэг болно.

               Тус чуулга уулзалтыг сүүлийн таван жилийн турш Токио хотноо зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад гадаад,  дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын төрийн байгууллагуудыг төлөөлж Монгол банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд нар оролцож байна.