Гадаад харилцааны яам НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, “Их Түмэн санаачилга”-ын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Зүүн хойд Азийн худалдаа хөнгөвчлөлийн явц” сэдэвт олон улсын семинарыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав. ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш “Их Түмэн санаачилга”-ын орнуудын хүрээнд худалдааг хөнгөвчлөх асуудлаар зохиож буй анхны арга хэмжээ болсноороо уг семинар онцлог байв. “Их Түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээ, ЗХА-ын орнуудын худалдаанд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга зам зэрэг асуудлыг семинарын үеэр хэлэлцэв.