Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хоорондын худалдааг чөлөөлөх, хөнгөвчлөх зорилготой гол хэлэлцээрүүд болох Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болон Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх Ерөнхий хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох асуудлаарх хэлэлцүүлэг семинарыг Гадаад харилцааны яам НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.
Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод зэрэг гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг семинарыг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага болон АНДЭЗНК-ын Худалдаа, хөрөнгө оруулалт, иновацийн хэлтсийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан шинжээчид удирдан явуулав.