Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАН БОЛГАРЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.СИМЕОНОВТОЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАН БОЛГАРЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.СИМЕОНОВТОЙ УУЛЗАВ

Элчин сайд Д.Батсайхан Болгарын ХАҮТ-ын ерөнхийлөгч Ц.Симеоновой уулзаж, Монгол, Болгарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр ХАҮТ болон ажил хэрэгч хүмүүс,  бизнесийн хамтын ажиллагааны талаар ярилцах үеэр хоёр талд хамтын ажиллагааны уламжлал, баялаг туршлага,  боломж байгааг дурдаж ЗГХК-ын хуралдаан болон бизнес эрхлэгчид тогтмол мэдээлэл солилцох, компаниудын хооронд шууд холбоо тогтоох, олон улсын чанартай яармаг, үзэсгэлэн, ажил хэргийн семинар, чуулганд харилцан оролцох, сурталчлан таниулах арга хэмжээ зохиох, төсөл хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Болгарын тал тус улс 2018 оны эхний хагаст Европын Холбоог даргалахтай холбогдуулан бизнесийн салбарт зохион байгуулагдах олон улсын чанартай арга хэмжээ, санал санаачлагын талаар мэдээлж, хоёр талын бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр талууд ярилцав.