Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Б.М.Хакимов Монголд айлчилж байна

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Б.М.Хакимов Монголд айлчилж байна

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Б.М.Хакимов Монгол Улсад 2017  оны 11 дүгээр сарын 13-15-нд айлчлав.

Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нартай уулзав. Эдгээр уулзалтын үеэр Б.М.Хакимов тус байгууллагын өнөөгийн болон цаашдын хөгжлийн төлөв байдлын талаар мэдээлэл хийж, Монгол, ШХАБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.