Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны Ерөнхий захирал хатагтай Ж.Робберсе болон албаны бусад хүмүүстэй Гааг хотод уулзаж хоёр талын шилжилт хөдөлгөөний бодлогын талаар мэдээлэл солилцохын сацуу олон улсын шилжилт хөдөлгөөний сүүлийн үеийн байдал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэж буй арга замуудын талаар өргөн хүрээнд санал солилцов.
Монгол Улсын иргэд Недерландын Вант Улсад суралцах, сургалтад хамрагдах, худалдаа бизнесийн зорилгоор зорчих хууль ёсны боломжийг өргөжүүлэх талаар байр сууриа уулзалтын үеэр илэрхийлэв.
Монгол Улсын шилжилт хөдөлгөөний бодлого, Гадаадын иргэний эрх зүйн тухай хуулийн хэрэгжилт, гадаадын иргэдийн бүртгэл, зөвшөөрлийн талаар Гадаад иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дэлгэрэнгүй танилцуулга хийв.