Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүртэл хөгжиж ирсэнд таатай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр талын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ард түмний харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахын  чухлыг Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэв.

 

Элчин сайд Ш.Дуппель Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргээд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах саналыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн мэндчилгээг уламжлаад, хоёр тал бие биеийн язгуур эрх ашгаа хүндэтгэж, харилцан итгэлцлийг бэхжүүлж, хятадын талын “Бүс ба Зам” санаачилгыг Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

 

 

ГАДААД  ХАРИЛЦААНЫ ЯАМ