Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Азамат Усеновыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Азамат Усеновыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих гэж буйтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд А.Усенов дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав.

Уулзалтаар дэд сайд Б.Батцэцэг шинээр томилогдсон Киргиз Улсын Элчин сайдад ажлын амжилт хүсээд, түүнийг Монгол, Киргизийн харилцааг хөгжүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  Мөн энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ