БНКУ-ын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яам, Худалдааны танхимаас жил бүр хамтран зохион байгуулдаг, Латин Америк, Карибын орнуудад бизнес хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон боломжийг олгодог “Гаванын олон улсын үзэсгэлэн яармаг” “FIHAV- XXXV” -ийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт ЭкспоКуба үзэсгэлэнд зохион байгуулагдаж, Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Ц.Батбаяр оролцов.
“Гаванын олон улсын үзэсгэлэн яармаг” 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Венесуэл, Испани, ОХУ, БНХАУ, Канад, Өмнөд Солонгос, Япон, Франц зэрэг нийт 33 орны 1400 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ 25 павильонд дэлгэн үзүүлж, сурталчлах болно.