Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Д.ГАНБАТ “CLASSIC MEETS STEPPE” КОНЦЕРТОД ТОГЛОХ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Д.ГАНБАТ “CLASSIC MEETS STEPPE” КОНЦЕРТОД ТОГЛОХ УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат “Classic meets Steppe” концертод тоглох уран бүтээлчдийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганбат гадаадын улсууд түүний дотор ХБНГУ-тай соёл, урлагийн салбарт хамтран ажиллах талаар уран бүтээлчидтэй санал солилцов. Тухайлбал, монголын уран бүтээлчдийг мэргэжлийн дагуу гадаад улс орнуудад ажиллах тухай болон Монгол Улсаа сурталчлах тодорхой боломжуудын талаар ярилцав.

Элчин сайд Д.Ганбат “Classic meets steppe” сонгодог урлагийн ашгийн бус тоглолтод оролцож буй уран бүтээлч, зохион байгуулагч нарт амжилт хүсч, цаашид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.