Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДАЛ: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДАЛ: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж) сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус олон улсын хурал нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт, Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хууль боловсруулах үйл явцыг сайжруулах зэрэг асуудлаар гадаад, дотоодын төрийн албан хаагчид, эрдэмтэн, шинжээчид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын төлөөлөгчид дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцах, судлах зорилготой юм. Энэхүү олон улсын хуралд Киргизийн Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч сайд Кемелова Динара Амантуровна, Афганистаны Үндэсний Ассамблейн гишүүн Мохд Фархад Азим, Бутаны Дээд шүүхийн дарга асан Сонам Топгие зэрэг тэргүүтэй гадаад, дотоодын нийт 80 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Тус олон улсын хурал нь Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал арга хэмжээнүүдийн нэг юм. Олон улсын хамтын ажиллагааны сан нь 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд манай улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг хөгжиж байгаа бусад улстай хуваалцах зорилготойгоор байгуулагдсан сан юм.