Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.10.09-2017.10.13

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.10.09-2017.10.13

“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ” МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар албан ёсоор эхлүүллээ.

ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдааныг ГХЯ-нд зохион байгуулав. Хуралдааныг Үндэсний хорооны дарга, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил даргалан явуулав.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЖЕНЕВ ХОТНОО ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх олон улсын бага хурал 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Женев хотноо эхэллээ. Бага хурлын зорилго олон улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэх үйл явц, олсон ололт, авсан сургамж болон шинэчлэлийн 2 дахь үе шатанд анхаарах асуудлууд, хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг хэлэлцэхэд оршиж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бага хурлын нээлтийн нэгдсэн хуралдаанд үг хэлж оролцов.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ГАДААД ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АСУУДЛААР УУЛЗАЛТУУД ХИЙВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Женев хотноо болж буй Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх олон улсын бага хуралд оролцох үеэрээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн газрын захирал Жеймс Жан, Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Ёнов Ага, Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ДГХБО-ЫН ОУСТ-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНЫГ АЛБАН ЁСООР ОЛОН УЛСАД ЗАРЛАВ

ДГХБО-ын ОУСТ-өөс НҮБ-ын ДГХБО-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн албатай хамтран хэвлэлийн бага хурлыг АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд зохион байгуулж, ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг албан ёсоор олон улсад зарлав.