mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЖЕНЕВ ХОТНОО ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЖЕНЕВ ХОТНОО ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх олон улсын бага хурал 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Женев хотноо эхэллээ. Бага хурлын зорилго олон улсын хөрөнгө оруулалтын бодлогыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэх үйл явц, олсон ололт, авсан сургамж болон шинэчлэлийн 2 дахь үе шатанд анхаарах асуудлууд, хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг хэлэлцэхэд оршиж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бага хурлын нээлтийн нэгдсэн хуралдаанд үг хэлж оролцов.

Тэрээр хэлсэн үгэндээ манай улсын 1990-2009 оны хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд нь үеэ өнгөрүүлж, хурдтай өөрчлөгдөж буй олон улсын эдийн засгийн өнөөгийн шаардлагад нийцэхгүй болсныг онцолж, хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийн төслийг боловсруулж буй ажлын явц, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын оролцоо, дэмжлэг, цаашид хамтын ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар дурдав. Ялангуяа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийн эдийн засаг болон эрх зүйд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, хөгжиж байгаа орнуудын хэлэлцээ хийх чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ буй талаар онцлов.

Бага хурлыг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал зохион байгуулж буй бөгөөд тус байгууллагын гишүүн орнуудаас өндөр түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллага, төрийн бус болон судалгааны байгууллагаас төлөөлөл оролцож байна.