Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран НҮБ-аас тунхагласан Шилжилт хөдөлгөөний тухай компакт гэрээ ба “Шилжилт хөдөлгөөнийг эмх цэгц, дэг журамтай байлгах нь” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 9 сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Компакт гэрээний үндсэн дөрвөн зарчим нэг болох Хүний эрх, Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд шилжилт хөдөлгөөнтэй холбогдон үүсч буй асуудлаар оролцогч талууд танилцуулга хийж, санал солилцлоо.
ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэх нь”, ГИХГ-ын ахлах ажилтан М.Уранбилэг “Монголд оршин сууж буй гадаадын иргэд, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Компакт гэрээний асуудал хариуцсан Монгол Улс дахь төлөөлөгч МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “НҮБ-аас тунхагласан Компакт гэрээг бизнесийн салбарт хэрхэн хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцов.