Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, ЕВРОПЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХОЛБООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ, ЕВРОПЫН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХОЛБООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс болон Европын Чөлөөт худалдааны холбооны (Норвеги, Исланд, Швейцар, Лихтенштейн) Хамтарсан хорооны Хоёрдугаар хуралдаан  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Монголын талаас ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, ЕЧХХ-ны талаас Лихтенштейн Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон Улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч дарга ноён Паскаль Шафхаузер нарын даргалсан энэхүү хуралдаанаар талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн  төлөвийн талаар хэлэлцэж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, эдгээрийг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэн тодорхой гарц олохыг энэ удаагийн хуралдааны үеэр чухалчилсан бөгөөд монголын талын сонирхсон салбарт ЕЧХХ-ны зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах асуудлыг судлах, монголын экспортын бүтээгдэхүүнийг ЕЧХХ-ны зах зээлд гаргах, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.