Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХАНОЙ ХОТЫН АРДЫН ХОРООНЫ ДАРГА НГУЕН ДЫК ЧУНГ ЭЛЧИН САЙД Д.БИЛЭГДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ХАНОЙ ХОТЫН АРДЫН ХОРООНЫ ДАРГА НГУЕН ДЫК ЧУНГ ЭЛЧИН САЙД Д.БИЛЭГДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Ханой хотын Ардын хорооны дарга Нгуен Дык Чунг Элчин сайд Д.Билэгдоржийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор нийслэл Улаанбаатар, Ханой хотуудын шууд хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Хотуудын харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх хүрээнд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хотуудын аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан бизнес форум зохион байгуулах, хот төлөвлөлт, хөгжлийн асуудлаар туршлага солилцох, мэргэжилтэн давтан сургах, дадлагажуулах, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Манай хоёр улс “Улаанбаатар хот, Ханой хотын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”-ийг 1998 онд байгуулсан юм.

Вьетнамын нийслэл Ханой хот нь 8,3 сая хүн амтай, жилд дунджаар 2-2,5 сая гадаад, дотоодын жуулчин хүлээн авдаг аж.