Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.09.25-2017.09.29

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.09.25-2017.09.29

УИХ-ЫН ДЭД ДАРГА Я.САНЖМЯТАВ ӨМӨЗО-НЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-д Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь нартай уулзав.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавс “Монгол, Хятадын экспо” арга хэмжээг хоёр дахь удаагаа Хөххотод өндөр түвшинд зохион байгуулж, хамтран ажиллаж буйд хятадын талд талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд түлхэц өгч буйг тэмдэглэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ УНГАР УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД МИХАЙ ГАЛОШФАЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсыг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдон ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрэмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ӨМӨЗО-НЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хөххотод болж буй “Монгол-Хятадын 2 дахь удаагийн Экспо”-д оролцох үеэрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуатай уулзаж, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь-ээс барьсан зоогт оролцов.

Уулзалт, зоогийн үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулах, нүүрсний худалдаа, хилийн боомтын бүтээн байгуулалт, ажиллах горимыг боловсронгуй болгох зэрэг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов.  Хоёр талаас холбогдох бэлтгэлийг сайтар хангасны үндсэн дээр Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ээлжит уулзалтыг ирэх онд Монголд хийхээр тохиролцов.