mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН КОНСУЛЫН АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ

ГАДААДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН КОНСУЛЫН АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсад суугаа болон хавсран суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнуудад зориулсан ээлжит уулзалтыг ГХЯ-ны Консулын газар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.

Тус уулзалтад ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, хэлтсийн дарга Б.Бадамцэцэг, ГИХГ-ын хэлтсийн дарга Л.Батсүх, мэргэжилтэн Түмэнжаргал, ХХЕГ-ын мэргэжилтэн Д.Түвшинцэнгэл нар оролцож, тус тусын байгууллагын үйл ажиллагаа, Монгол Улсад байгаа гадаадын иргэдийн эрх зүйн статусын талаар товч илтгэл тавьснаас гадна гадаадын консулуудын дунд консулын асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, консулуудын албан бус клуб байгуулах сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотод суугаа гадаадын 18 улсын ЭСЯ болон Бээжин хотноо суугаа 9 ЭСЯ-ны консул, дипломатууд оролцсон бөгөөд консулын ажилтнууд хооронд ажил хэргийн холбоо тогтоох, мэдээлэл солилцоход тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.