Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.09.04-2017.09.08

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.09.04-2017.09.08

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ОХУ-Д ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийв.

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БУТАНЫ ВАНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ДАМЧО ДОРЖИ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи нар Гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Бутан хоёр улс түүх, соёлын өв, шашин шүтлэгийн хувьд ижил төстэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотоллоо.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДАНИЙН ВАНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД КАРСТЕН ДААМСГАРДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Данийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Карстен Даамсгардыг хүлээн авч уулзан, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Дани, Монголын харилцаа олон салбарт хөгжиж байгааг Элчин сайд Карстен Даамсгард дурдаад, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2018 онд тохиохыг онцлов. Түүнчлэн Дани Улс сэргээгдэх эрчим хүчний технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх, туршлагаасаа хуваалцах сонирхолтой байгааг тэмдэглэв.