mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.08.21-2017.08.25

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.08.21-2017.08.25

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ МОСКВА ХОТОД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ИЗРАИЛЬ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчлав. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

МОНГОЛ, ОРОСЫН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Улаанбаатар хотноо хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо.