ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД КАТАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансури-г хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХООРОНД ЭЗТХ БАЙГУУЛАХ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийн 3 дугаар уулзалт Улаанбаатар хотноо болов. Уулзалтад монголын талыг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд, БНСУ-ын судлаачдыг Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн /KIEP/-гийн дэд ерөнхийлөгч Ли Жэи Ионг нар ахлан оролцож, судалгааны ажлын явцын талаар харилцан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.