Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болох “Хилийн чанад дахь монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр ГХЯ-ны  “Зөвшилцөл” танхимд амжилттай эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанд 25 улсад суралцаж буй 100 гаруй оюутан залуучууд болон ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ-ны холбогдох газрын удирдлагууд оролцов. ГХЯ-наас хилийн чанад дахь монгол иргэд, оюутан залуучуудад хандсан бодлого, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил чуулга уулзалтын төлөөлөгчдөд мэндчилгээ ирүүлж, уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор болж байгаа бөгөөд маргааш төрийн ордонд үргэлжилнэ.