Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТЕНДЕРИЙН ЗАРЛАЛ

ТЕНДЕРИЙН ЗАРЛАЛ

Огноо: 2017 оны 08 дүгээр сарын 16-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ЦАХИМ ВИЗИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: ГХЯ-НТ2017/01

 

Гадаад харилцааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Цахим визийн мэдээллийн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ  гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100,000 төгрөгөөр худалдана. Тендерийн баримт бичгийн төлбөрийг Гадаад харилцааны яамны Төрийн сангийн 100900016401 тоот дансанд төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын орлогын хэмжээ нь 2016, 2015, 2014 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн байгууллагын сүүлийн жилийн санхүүгийн тайлан дах эргэлтийн хөрөнгийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-тай тэнцэж байх;

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2015

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэгэнд нь доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй үнийн дүнтэй ижил төстэй ажил үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй;

Тендерийн баталгааны үнийн дүн: 9,900,000 (есөн сая есөн зуун мянга) төгрөг

Тендерийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 45 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно

Түншлэл байж болно.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 7а, өөрийн байранд, Гадаад харилцааны яам, 2 давхар 47 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Амармэнд, утас: 261155