Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.07.31-2017.08.04

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.07.31-2017.08.04

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН АЛЕКС ХАЙКЕНС ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс Итгэмжлэх захидлаа гардуулав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ нийгмийн хөгжил болон хүүхдийн хамгааллын асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ИЗРАИЛИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд Цви Хейфецийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломж, бололцооны талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцав.

БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-ын Үндэсний ассамблейн Гадаад харилцаа, нэгдлийн байнгын хорооны гишүүн Ким Ген Хеб, Вон Хэ Ен нартай уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн манай “гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, цаашид БНСУ-ын Үндэсний ассамблейн дэмжлэг чухал ач холбогдолтойг тэмдэглэв.