Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.07.17-2017.07.21

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.07.17-2017.07.21

ЯПОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА Т.ООШИМА МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд ноён Т.Оошима Монгол Улсад айлчлахыг урьсанд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсад анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Хоёр орны харилцаа тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлаа амжилтай даван туулж, улам бэхжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна гэв. УИХ-ын дарга М.Энхболд түүний урилгыг хүлээн авч айлчлахаар ирсэнд нь ноён Т.Оошимад талархаж, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад анх удаа айлчилж буйг онцлон тэмдэглээд, “Дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд 4 сарын дотор хоёр орны парламентын дарга нар харилцан айлчилж буй нь чухал үйл явдал болохыг онцлов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер-ийг хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд талархалтай байгааг дурдаж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид орон нутаг, бизнес эрхлэгчидийн хоорондын шууд харилцааны хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолоо илэрхийлэв.