Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг-ыг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Фан Данг Дыонг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд тэмдэглээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны яам бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Элчин сайд Фан Данг Дыонг талархал илэрхийлэв.