mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно. Үүнд:

Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):

  1. Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  2. Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13ны өдөр
  3. Ханх-Монд боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  4. Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  5. Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  6. Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ